Эсэргүүцэл (Англиар-resistor,Латинаар-resisto) нь хамгийн өргөн дэлгэрсэн электроникийн элементийн нэг юм. Энгийн транзистор хүлээн авагчийн эсэргүүцлийн тоо хэдэн арав байдаг бол телевизор болон бусад хэрэгсэлд хэдэн зуугаараа байдаг. Эсэргүүцэлийг хэлхээний хүчдэлийн уналт, нэмэлт эсэргүүцэл, хүчдэл хуваагч, гүйдэл хязгаарлагч мөн ачааллын элементэд ашигладаг. Эсэргүүцлийн үндсэн үзүүлэлт бол цахилгаан гүйдэл гүйхэд саад болох болон эсэргүүцэх чадвар юм. Эсэргүүцэлийг хэлхээнд R үсгээр тэмдэглэх ба түүний нэгж нь “Ом” бөгөөд дараах нэгжүүдэд хувирна.
1Кило Ом =1000 Ом / 103Ом/
1Мега Ом =100000 Ом / 106Ом/
Эсэргүүцлийг эсэргүүцлийг хэрхэн үзүүлж байгаа байдлаас нь хамаарч тогтмол мөн хувьсах болон тохируулгатай гэж ангилж үздэг.
Тогтмол эсэргүүцэл
Энэ төрлийн эсэргүүцэлүүд нь тодорхой заагдсан эсэргүүцэлээр хэлхээнд тогтмол үйлчлэл үзүүлдэг.