1888 онд Генрих Герц хэт өндөр давтамжийн туршилтуудаа хийж байхдаа цахилгаан тоног төхөөрөмж ашиглан радио долгион дамжуулах буюу барьж авч байв.Харин 1895 онд Никола Тесла НьюЙорк дахь лабораториос дамжуулсан дохиоллыг Уэст Пойнт буюу 80,4 км –ийн цаанаас барьж авч чадсан.
Жон Бардин Уильям Шокли болон Уолтэр Братин нар 1947 онд транзисторыг бий болгосноороо цахилгаан хэрэгслүүдийн хэмжээг жижигрүүлэн улмаар Жак Кильби (1958 онд) ба Роберт Нойси (1959 онд) нарт интеграл схемийг бүтээх боломжийг нээж өгсөн юм.
Цахилгааны инженер бол дээд боловсролтой хүн байна. Сурах хугацаа нь голдуу 4 юм уу 5 жил байх бөгөөд физик, математик,компьютер, цахилгаан техникийн салбар хичээлүүдийг судалдаг. Эхлээд цахилгаан техникийн эдгээр салбар хичээлүүдийн нийтэд нь хамруулан судлах бөгөөд цаашид оюутнууд аль салбараар дагнахаа сонгох боломжтой байдаг. Ихэнх улсад бакалавр инженерийн зэрэг авна гэдэг нь мэргэшлийн эрх авах эхний алхам гэж үздэг. Өөрөөр хэлбэл зэрэг авсан инженер төрөл бүрийн шалгуурыг (үүнд ажилласан туршлага орно) хангаж байж тодорхой ажил гүйцэтгэх эрх авна гэсэн үг.Электрон техник нь тодорхой зорилгоор ашиглагддагэсэргүүцэл, конденсатор,индукцийн ороомог,диод, транзистор мэтийн бүрэлдэхүүн хэсэгүүдийн шинж чанарыг ашиглан ажилладаг электрон схемийг зохион бүтээх, турших асуудлыг хамардаг.Ихэвчлэн транзистор болох сая сая өчүүхэн хэмжээний цахилгаан эд ангиудыг нийлүүлж бүтээсэн интеграл схемүүд үүд нь
хүчирхэг компьютерүүд болон бусад электрон хэрэгслүүдийг бий болгоно.