2014-10-17
Эсэргүүцэл

Эсэргүүцэл (Англиар-resistor,Латинаар-resisto) нь хамгийн өргөн дэлгэрсэн электроникийн элементийн нэг юм. Энгийн транзистор хүлээн авагчийн эсэргүүцлийн тоо хэдэн арав байдаг бол телевизор болон бусад хэрэгсэлд хэдэн зуугаараа байдаг. Эсэргүүцэлийг хэлхээний хүчдэлийн уналт, нэмэлт эсэргүүцэл, хүчдэл хуваагч, гүйдэл хязгаарлагч мөн ачааллын элементэд ашигладаг. Эсэргүүцлийн үндсэн үзүүлэлт бол цахилгаан гүйдэл гүйхэд саад болох болон эсэргүүцэх чадвар юм. Эсэргүүцэлийг хэлхээнд R үсгээр тэмдэглэх ба түүний нэгж нь  “Ом” бөгөөд дараах нэгжүүдэд хувирна.

                

              ...

Бичсэн: дэгдээхэй | цаг: 22:42 | төрөл:
Холбоос | email-ээр явуулах | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2014-10-17
цахилгаан соронзон реле
Цахилгаан гүйдлийн тусламжтайгаар  цахилгаан хэлхээг залгаж салгах болон унтраах төхөөрөмж, автомат удирдлагатай төхөөрөмжүүдэд цахилгаан соронзон релег ашигладаг. Релений үндэс нь цахилгаан ба соронзон орон юм. Үүнээс үндэслэн цахилгаан соронзон реле гэж нэрлэгдэх болсон. Ажиллаж байгаа гүйдлийн төрлөөр нь тогтмол ба хувьсах гүйдлийн харин ажиллах үйлчлэх зорилгоор нь нейтрал саармаг ба тулширсан гэж тус тус ангилна. Нейтрал реле нь түүний цахилгаан соронзон ороомгоор гүйдэл дурын чиглэлд гүйхэд ажилладаг. Хэлхээг /асаах, унтраах, залгах, сэлгэх/ ба туйлширсан гүйдлийн тодорхой чиглэлд байхад...
Бичсэн: дэгдээхэй | цаг: 22:33 | төрөл:
Холбоос | email-ээр явуулах | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
2014-10-17
ийм гэрэл хийж болж байна
Бичсэн: дэгдээхэй | цаг: 22:20 | төрөл:
Холбоос | email-ээр явуулах | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2014-10-15
Диод

Диод нь цэнэг зөөгчийн урсгалын чиглэлийг хязгаарлагч элемент юм. Үндсэндээ диод нь цахилгаан гүйдлийг нэг чигт дамжуулж, нөгөө чиглэлд хааж өгдөг.

Диодыг цахиур, германи гэх мэт хагас дамжуулагч материалаар хийдэг.

1919 онд Вильяи Хэнри Эклес "diode" гэдэг үгийг грекийн "di"(хоёр гэсэн утгатай үг) болон "ode"(зам гэсэн утгатай үг) гэсэн 2 үгийн үндсээс гаргасан байна.

Зориулалтаар нь диодыг

  1. шулуутгах диод,
  2. тогтворжуулагч диод(түшиц диод-stabilitron-zener diode)
  3. гэрлийн диод (гэрэл цацруулагч - LED)
  4. фото диод (гэрлээр удирдагдах)
  5. хонгил диод (tunnel)
  6. 4 үет түлхүүр диод (SCR)
  7. Шоткийн диод
  8. багтаамжийн ...
Бичсэн: дэгдээхэй | цаг: 23:19 | төрөл:
Холбоос | email-ээр явуулах | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
2014-10-10
Цахилгаан элеэктроник, соронзон төхөөрөмж (удиртгал)
Цахилгаан техник нь цахилгаан,электроник  болон цахилгаан соронзон үзэгдлийг судалдаг шинжлэх ухааны салбар болно. Одоо үед энэ нь маш олон салж тус тусдаа шинжлэх ухааны том том салбар болж хамрах хүрээгээ тэлсээр байна.

1888 онд Генрих Герц хэт өндөр давтамжийн туршилтуудаа хийж байхдаа цахилгаан тоног төхөөрөмж ашиглан радио долгион дамжуулах буюу барьж авч байв.Харин 1895 онд Никола Тесла НьюЙорк дахь лабораториос дамжуулсан дохиоллыг Уэст Пойнт буюу 80,4 км –ийн цаанаас барьж авч чадсан.

Жон Бардин Уильям Шокли болон  Уолтэр Братин нар 1947 онд транзисторыг бий болгосноороо ...

Бичсэн: дэгдээхэй | цаг: 23:34 | төрөл:
Холбоос | email-ээр явуулах | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих
2014-10-10
MOSFET гэж юу вэ?
MOSFET буюу Metal-Oxide-Semiconductor Field-Effect Transistor нь оронгийн транзисторын цахиурыг хагас дамжуулагч болгон ашиглах нь түгээмэл. MOSFET нь ихэвчлэн gate, drain, source гэсэн 3 шонтой ба, үүний дотор gate дэх цахилгаан хүчдэл нь үлдсэн drain, source-ийн хоорондох гүйдэлийг удирдана. MOSFET-ийн нэг давуу тал нь оролтоор (gate-ийг оролт болгосон үед) тогтмол гүйдэл гүйдэггүй. Иймд MOSFET нь энерги зарцуулахгүй учир энерги бага зарцуулдаг дижитал хэлхээнд өргөнөөр ашиглагддаг. нэг төрөл бөгөөд хагас дамцуулагч метал хоёрын дундуур исэл хавчуулж тусгаарласан бүтэцтэй учир ийнхүү...
Бичсэн: дэгдээхэй | цаг: 23:23 | төрөл:
Холбоос | email-ээр явуулах | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих
2014-10-10
Хагас дамжуулагч

Хагас дамжуулагч (үүнээс хойш ХД гэж товчилно) нь цахилгаан сайн дамжуулдаг дамжуулагч ба цахилгаан дамжуулдаггүй тусгаарлагч хоёрын дундах саармаг шинж чанарыг үзүүлдэг материал юм. ХД-ийн цахилгаан дамжуулах чадвар нь орчны цахилгаан орон болон дулааны хэмээс шалтгаалж өөрчлөгдөж байдаг. Энэ ховор шинж чанар нь өнөөгийн цахилгаан төхөөрөмжид чухал хэрэгцээтэй бөгөөд диод, транзистор зэрэг электроникийн суурь элемэнтүүд нь үүн дээр үндэслэгдсэн болно.

Метал дамжуулагчид электроний урсгал дангаараа цахилгаан дамжилжуулдаг бол, хагас дамжуулагчийн хувьд элелектроноос гадна эерэг цэнэгтэй...
Бичсэн: дэгдээхэй | цаг: 23:15 | төрөл:
Холбоос | email-ээр явуулах | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих